2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар тус шүүхүүдийг дүүрэг тус бүрээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүх хэмээн тус тус нэрлэх болжээ. Хэдийгээр шүүхүүдийг дүүрэг дүүргээр нь салгасан боловч Тамгын газрын хувьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 19, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 19 шүүгчийн орон тоотой байхаар баталсан бөгөөд одоогийн байдлаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 14, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 14 /томилолтоор ажиллаж байгаа 4 шүүгч/ шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Хангал, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Даваасүрэн нар тус тус ажиллаж байна.
Тамгын газар дараах бүтэц орон тоотойгоор ажиллаж байна
Хэдийгээр шүүхүүдийг дүүрэг дүүргээр нь салгасан боловч Тамгын газрын хувьд нэг ажиллаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор тамгын газрын нэр, бүтэц, орон тоо өөрчлөгдөж Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар нэртэйгээр 3 хэлтэстэй, Тамгын газрын дарга, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, Мэдээлэл технологийн мэргэжилтэн, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, Шүүгчийн туслах, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Эвлэрүүлэн зуучлагч, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах, Ахлах нягтлан, нягтлан, Нярав, Эмч, Шүүхийн үйлчилгээний ажилтан, Архив бичиг хэргийн эрхлэгч, Архивч, Бичиг хүргэгч, Сантехникийн слесарь, Цахилгаанчин, мужаан, Жолооч, Үйлчлэгч, Тамгын газрын нийт 82 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
2017.01.06-2020.05.03 Тамгын газрын даргаар Н.Батхүү
2020.05.04-2020.05.21 Тамгын газрын даргаар Б.Бээжин
2020.05.22-2020.12.20 Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Батцэцэг
2020.12.21-2024.04.04 Тамгын газрын даргаар Д.Болор
2024.04.04-с Тамгын газрын даргаар С.Нэргүй томилогдон ажиллаж байна.
Тамгын газрын болон албан хаагчдийн ажлын чиг үүргийн энд дарж үзнэ үү.