+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Түүхэн замнал

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг 4 районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр Ажилчны районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар чуулганаар Ажилчны районы ардын шүүхийг анх байгуулжээ. Шүүхийн анхны даргаар Б.Дашдондог, шүүгч Л.Сүрэнхорлоо, нарийн бичгийн дарга О.Очмаа, ардын төлөөлөгчөөр 60 хүн сонгогдон ажиллаж байв.

Монгол Улсын Их Хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Ажилчны районы ардын шүүхийг “Хан-Уул-Туул дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Шүүх байгуулах тухай” хуульд өөрчлөлт оруулснаар “Хан-Уул дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болсон байна.

Хан-Уул дүүргийн шүүхийн дарга, ерөнхий шүүгчээр ажиллаж байсан шүүгчид

  • Б.Дашдондог      1965-1966 он
  • Г.Цэгмид             1966-1971 он
  • И.Цэрэндулам    1971-1982 он
  • Б.Пунцагдэлэг    1982-1988 он
  • Т.Уранцэцэг        1988-1990 он
  • Ж.Цэрэндолгор   1990-1993 он
  • Л.Сарангэрэл      1993-2000 он
  • Д.Мөнхтуул          2000-2001 он
  • Б.Баатар              2001-2009 он
  • Ё.Цогтзандан       2009-2013 он     

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх

2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шинэчлэн баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Монгол улсын шүүхийн тогтолцоог бүхэлд нь хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх” нэртэйгээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэхээр одоогийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шүүгч В.Жавхлан нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийт 71 хорооны 172.020 га газар нутагт, 582.008 хүн ам, 20.109 төсвийн болон аж ахуй нэгж байгууллагуудад анхан шатны шүүхийн үйл ажиллагааг хүргэх үйлчилгээг үзүүлж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 74 дүгээр зарилгаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Ж.Эрдэнэчимэг томилогдон ажилласан.

Шүүх байгуулах тухай хуулиар Эрүү, Иргэн, Захиргааны шүүх гэж дагнан байгуулласан нь шүүгчид Эрүү, Иргэн, Захиргааны хэргийг дагнан шийдвэрлэж байгаа нь шүүн таслах ажиллагаагаар мэргэшиж, шүүхээс гарах шийдвэрийн чанар дээшилэх чухал ахиц бий болсон юм.

Мөн шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр тухайн шүүхэд орон тооны эвлэрүүлэн зуучлагч ажиллахаар болж Гэр бүл, хөдөлмөрийн  ганцаарчилсан маргааны өргөдлийг хүлээн авч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийн ажилласан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Шүүх байгуулах тухай” хуулийг дахин шинэчлэн баталж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн нэршил өөрчлөгдөн “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” болсон юм.

Шүүхийн нэршил өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 111 дүгээр зарлигаар Ж.Эрдэнэчимэгийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Шүүх байгуулах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болгон өөрчлөн байгуулсан ба Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Хан-Уул дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллаар иргэний хэрэг маргааныг хянан шийдвэрлэх болсон.

Хэдийгээр өмнөх Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийг дүүрэг дүүргээр нь салган байгуулсан ч шүүхийн Тамгын газрын хувьд Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар гэсэн нэг тамгын газартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зарлигаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Даваасүрэнг томилж, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 42 дугаар тогтоолоор 11 шүүгчийн орон тоотой байхаар баталсан.

Шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал

Тус шүүхийн Эвлэрүүлэн хоёр зуучлагч, нэг эвлэрүүлэн зуучлагчийн туслах тус тус ажиллаж байна.

Гадны холбоос

 

ИРГЭН ТАНД