+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчийг сонголоо

  • 2025-01-02 20:05:02 |
  • (420) |
  • (0)

Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч нар 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шүүгчдийн анхдугаар зөвлөгөөнөө хийлээ.  

Уг шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4, 36 дугаар зүйлийн 36.8-д заасны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Батсүрэнгийн Хишигбаатар олонхийн саналаар сонгогдлоо.

Мөн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хувиарлах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг хуульд нийцүүлэн шинэчлэн баталлаа.

 

                                                  БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

                                          ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

                                                                           ТАМГЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД