+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2024 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

  • 2024-11-11 08:31:38 |
  • (236) |
  • (0)

            Тус шүүх нь 2023 оны үлдэгдэл 2335 хэрэг, нэхэмжлэлийн үлдэгдэлтэйгээр 2024 оны шүүн таслах ажлын жил эхэлсэн бөгөөд 2023.12.21-2024.9.20-ны хооронд буюу 3 улиралд шинээр 7052 хэрэг, нэхэмжлэл хүлээж авсан.

 

            Шүүхийн ачааллыг хүлээн авсан хэрэг, нэхэмжлэлээр тодорхойлдог. Тус шүүх нь 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 5179 хэрэг, нэхэмжлэл, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 5734 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч байсан бол энэ оны 3 дугаар улирлын байдлаар 7052 болж 2022 оныхоос 1873 хэрэг, нэхэмжлэлээр буюу 27 хувиар, 2023 оныхоос 1318 хэрэг, нэхэмжлэлээр буюу өмнөх жилээс шүүхийн ачаалал 19%-иар буюу өмнөх онуудаас дундажаар 23 хувиар өссөн байна.

 

2022-2024 оны 3 дугаар улирлын байдлаар хүлээн авсан хэрэг, нэхэмжлэлийн тоог харьцуулбал:

 

           

 

Нийт 5734 хэрэг, нэхэмжлэлээс 4082 иргэний хэргийг хянан шийдвэрлэж, 73 нэхэмжлэлийг нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжээгүй үндэслэлээр буцааж, 33 хэргийг адил шатны шүүхэд харъяаллын дагуу шилжүүлж, 8 нэхэмжлэлд нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, 804 нэхэмжлэлийг хуульд зааснаар хүлээн авахаас татгалзаж, 2023 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажиллагааны мэдээгээр 2450 хэрэг, нэхэмжлэлийн  үлдэгдэлтэй байлаа.

 

Шүүхийн хэмжээний 3 дугаар улирлын байдлаарх үлдэгдэл хэрэг өмнөх оноос 639 хэргээр өссөн үзүүлэлттэй байна.

 

            3 дугаар улирлын таслах ажиллагааны зарим тоон мэдээг сүүлийн 3 жилээр харьцуулбал:

 

Нийт шийдвэрлэсэн хэрэг маргааны 70 хувийг иргэний эрх зүйн маргаан эзэлж байгаа бол нийт шийдвэрлэсэн иргэний хэргийн 36 хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлээр шийдвэрлэсэн байна.

 

Нийт шийдвэрлэсэн хэргийн өмнөх онтой харьцуулбал :

 

 

                                             ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД