ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 17
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Нэхэмжлэл гаргах тухай
2023.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 00-р хороо, Уурхайн, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Зайсан, 00-000А тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY РД: ББ00000000 Утас:00000000
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах
Би Ү.Ү-тай 2011 онд танилцаж, улмаар дотносон үерхэж байхдаа жирэмсэн болсон. Миний бие түүнд ...Бид хүүхэдтэй болсон. Одоо яах бэ?... гэхэд ...Хүүхдийн хувьд арай эрт юм бишүү... гэж хэлж байсан. Түүнээс хойш би түүнтэй хэд хэдэн удаа утсаар ярьж, уулзсан. Сүүлдээ утас нь холбогдохгүй болсон тул гэрт нь очиход гэр нь байхгүй, хашаанд нь өөр айл байсан бөгөөд түүнээс Ү.Ү-ийн тухай асуухад ...Би сайн мэдэхгүй манайх энэ хашааг хөлсөлж байгаа. Энд нүүж ирээд 5 хонож байна... гэж хэлсэн. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүү Х.О төрсөн. Хүүгээ төрснөөс сарын дараа төрсний гэрчилгээ авхад гэрлэлтийн бүртгэлгүй, мөн хүүхдийн эцэг, эх хамтран өргөдөл гаргаж, биечлэн ирээгүй шалтгаанаар хүүг минь миний нэрээр овоглосон. Би аав, ээжээсээ олуулаа бөгөөд манай гэрт аав, бид хоёр л ажилд хийдэг тул хүүгээ 1 ой хүрээгүй байхад нь ажилдаа орсон. Одоо хүү минь 5 настай эрүүл саруул, миний асрамжид өсөж байгаа.
Гэтэл жилийн өмнө хүүгийн эцэг Ү.Ү-тай автобусны буудал дээр санамсаргүй таарахад анзааргүй мэт царайлаад өнгөрхөд нь би араас нэрээр нь дуудахад эргэж хараагүй. Би араас нь гүйж очоод уулзсан. Түүнд хүү гарсан одоо 6 настай, яагаад ганц удаа ч хүүхдээ эргэж ирдэггүй юм бэ? гэхэд ...Намайг үнэхээр уучлаарай, чамтай танилцахдаа би эхнэр хүүхэдтэй байсан. Одоо нэгэнт ийм зүйл болсон бол чамд боломжоороо туслана... гэж хэлээд утас, хаягаа өгөөд явсан.
Энэ жил хүү минь сургуульд орох гэж байгаа тул хүүгээ эцгээр нь овоглуулах, хүүхэд өсөж томрож хэрэглээ нь нэмэгдэж байгаа шалтгаанаар миний бие хүүгээ эцгээр нь овоглуулж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг Ү.Ү-д холбогдуулан гаргаж байна.
Иймд 2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Х.О-ийн эцэг Ү.Ү мөн болрхыг тогтоож, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1. Нэхэмжлэл 2 хувь /2 хуудас/
2. Миний иргэний үнэмлэхний хуулбар /1 хуудас/
3. Хүү Х.О-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд /1 хуудас/
4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/
5. Хүү Х.О эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /1 хуудас/, хүүхдийн сургууль, цэцэрлэгт явдаг гэх тодорхойлолт
6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа материалтайгаа хавсарган шүүхэд өгнө.
Нэхэмжлэл гаргасан:
Гарын үсэг: ..................