+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Нас тогтоолгох тухай

  • 2024-11-05 12:05:08 |
  • (10) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                 10

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                    Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Яармагын, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох  

 

Миний бие 1958 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Идэрийн тавилан гэдэг газар Батын ууган хүү болж мэндэлсэн. 1967 онд сумын бага сургуульд орж суралцсан. Нас биенд хүрч иргэний паспорт авхад миний төрсөн оныг 1959 он гэж бичсэнийг би тухайн үед анзаараагүй. Үүнээс болоод миний 1976 онд цэрэг татлагаар бус 1977 оны цэрэг татлагаар цэрэгт татагдан Зүүнбаянд 3 жил цэргийн алба хааж, цэргээс халагдаж ирээд Улаанбаатар  хотын Зам, гүүрийн авто баазад Краз машиний жолоочоор ажилд орж, тус байгууллагад насаараа ажилласан.

 

 Энэ хавар 60 нас хүрч байгаа тул тэтгэвэрээ тогтоолгохоор нийгмийн даатгалд материалаа өгтөл таны нас хүрээгүй байна. Ирэх жил 60 нас хүрэх юм байна гэдэг хариу өгсөн. Тухайн үед иргэний паспортод төрсөн оныг 1959 гэж бичсэнээс шалтгаалан дараагаар нь олгогдсон цэргийн батлах, жолооны үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэрт миний төрсөн он 1959 гэж бичигдсэн байна.

 

Энэ байдлаас болоод миний бие энэ жил 4 сард тэтгэвэрт гарах байтал хойшлогдоод байна. Би яах аргагүй 1958 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн бөгөөд миний дараагийн дүү Сүрэн 1960 оны 3 сард төрсөн байдаг. Гагцхүү иргэний паспорт, хожим олгосон иргэний үнэмлэхэд 1959 онд төрсөн гэж зөрүүтэй бичигдсэн.

 

Иймд намайг 1958 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

 

  1. Нэхэмжлэл 1 хувь /1 хуудас/
  2. Миний иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудас/
  3. Миний оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/
  4. Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүсэн хуулбар /1 хуудас/
  5. Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүсэн хуулбар /1 хуудас/
  6. Үндэсний төв архивын газрын хүн амын тооллогын баримт /1 хуудас/
  7. Садан төрлийн лавлагаа 1 хуудас
  8. 2 гэрчийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /2 хуудас/

Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримтаа материалтайгаа хавсарган шүүхэд өгнө.

 

 

 

                         Нэхэмжлэл гаргасан:

                        Гарын үсэг: ................

 

 

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД