+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Зээлийн төлбөр гаргуулах тухай

  • 2024-11-05 12:04:35 |
  • (9) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                       09

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

 Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                             Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 00-р хороо, Хувьсгалчдын В, 00-0000 тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Өлзийт хороолол, 00-000А тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY РД: ББ00000000 Утас:00000000

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр гаргуулах тухай

 

Иргэн Х.Х миний бие 2018 оны 01 сарын 15-ны өдөр иргэн Y.Y-ийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж, 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг  нийт 3 хувь үйлдэн, нотариатчаар гэрчлүүлж, нэг хувийг нотариатын товчоонд, бид тус бүр нэг хувийг авсан. Зээлийн гэрээ байгуулсан дор нь миний бие нотариатчын дэргэд өөрийн мобайл банкаар 5.000.000 төгрөгийг иргэн Х.Х-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасан хуваарь ёсоор иргэн Х.Х нь эхний хоёр сар зээлийн хүүг, сүүлийн сард үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт төлөхөөр төлхөөр тохиролцсон.

Зээлдэгч эхний сарын зээлийн хүүг хугацаандаа өгсөн боловч 2 дахь сарын хүүг өгөөгүй тул түүнтэй уулзаж шаардахад ...Энэ сард манай дүү Солонгос яваад борлуулалтын орлогоо хамаад арай хийж зардлыг нь өглөө, таны мөнгийг өгч чадсангүй, би тань руу утасдаж дараа сард хүү, үндсэн зээлтэй хамт нэг мөр өгье... гэж хэлэх гэж байсан юм. Ёстой уучлаарай... гэдэг тайлбарыг өгсөн. Миний бие тухайн үед нь түүнд итгээд ...тийм бол яахав сүүлийн сардаа үндсэн зээл, үлдсэн 2 сарын хүүгээ хамтад нь өгдөө, ажлаа сайн хийгээрэй... гэж хэлээд явсан.

Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусэхад зээлдэгч зээлийн хүү, үндсэн зээлийг төлөөгүй бөгөөд шаардахад ...Та хэд хоног хүлээж байгаач... гэдэг тайлбарыг өгсөн. Миний бие түүнд итгээд ямар ч барьцаагүй, бусад зээлдүүлэгч нараас харьцангуй бага буюу сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн байхад миний итгэлийг алдсанд гомдолтой байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг Y.Y-с гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

 

1. Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /1 хуудас/

2. Зээлийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /2 хуудас/

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 1 хуудас/

4. Нэхэмжлэл 2 хувь

5. Итгэмжлэл  

6. Мөнгө шилжүүлсэн баримт

7. Бусад баримт

                                   

                                    Нэхэмжлэл гаргасан:

           

                         Гарын үсэг: .................

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД