+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай

  • 2024-11-05 12:03:54 |
  • (42) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                  07

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                    Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Яармагын, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах  

 

Миний бие Х.Х нь Болортой арван жилийн нэг ангийн хүүхдүүд бөгөөд бие биенээ сайн мэддэг. 2006 оны Улсын их хурлын хаврын чуулганаар шинээр гэр бүл болсон хосуудад 1 удаагийн буцалтгүй тусламжаар 500.000 төгрөг олгохоор шийдвэрлэснийг мэдээд ангийн охин Болорт ... Гэрлэлтээ бүртгүүлээд 500.000 төгрөг авъя ... гэдэг санал тавихад зөвшөөрсөн. Тэгээд бид 2006 оны 08 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлж, Г-0000 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Дараа нь 500.000 төгрөгөө аваад Болорт 250.000 төгрөг өгсөн.

Түүнээс хойш миний бие 2007 онд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ ажиллахаар явсан. Миний бие Солонгос улсад 3 жил хөдөлмөрийн гэрээгээр ажилласны дараа үйлдвэрээсээ гарч хууль бусаар ажиллаж байгаад 2017 онд Монголдоо ирсэн. Би Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа Нарантай танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2013 онд бидний хүү Баяр, 2016 онд охин Өүлүн нар төрсөн. Одоо миний бие эхнэр Наран, хүү Баяр, охин Өүлүн нарын хамт Хан-Уул дүүргийн 00-р хороо, Яармагын 00-000А тоотод амьдардаг.

Эхнэр бид хоёр гэрлэлтээ батлуулах гэтэл өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр шалтгаанаар Иргэний бүртгэлийн хэлтэс гэрлэлтийг бүртгэхээс татгалзсан. Би Болорыг сурагласаар уулзахад гэр бүлтэй болж 3 хүүхэдтэй болсон боловч мөн дээрх шалтгаанаар нөхөртэйгээ гэрлэлтээ батлуулж чадахгүй байгаа гэдгээ хэлсэн. Бид анхнаасаа гэр бүл болох зорилгогүйгээр, зөвхөн 500.000 төгрөг авах зорилгоор гэрлэсэн бөгөөд 1 өдөр ч хамт амьдарч байгаагүй. Миний бие шүүхийн мэдээллийн ажилтнаас лавлагаа авсан бөгөөд тухайн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байна.

Иймд ХХ болон Болор бидний Г-0000 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.   

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

 

1. Нэхэмжлэл 1 хувь /1 хуудас/

2. Иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудас/

3. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

4. Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хуудас/

5. Хүү Баяр, охин Өүлүн нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /2хуудас/

6. Эхнэр Нарангийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудас/

7. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт.

 

 

 

Нэхэмжлэл гаргасан:

Гарын үсэг:.................

 

 

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД