+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Гэрлэлт цуцлуулах тухай

  • 2024-11-05 12:02:59 |
  • (20) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                     08

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                               Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: : Хан-Уул дүүргийн 00-р хороо, Зайсан, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Зайсан, 00-000А тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY РД: ББ00000000 Утас:00000000

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай

 

Х.Х миний бие Ү.Ү-тай 1995 онд танилцаж, 1997 оноос хамтран амьдарч, мөн оны 9 сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний ууган хүү О.О нь 1998 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн. Охин Z.Z 2001 оны 5 сарын 15-ны өдөр, отгон хүү S.S 2010 оны 1 сарын 10-ны өдөр төрсөн. Анх хадам аавын байрны нэг өрөөнд нь орос Мечта плитка, нэг ортой айл болж байсан.  Түүнээс хойш хамтран амьдрах хугацаанд нөхөр маань хувийн бизнестэй болж, би төрийн алба хааж амьдралын төлөө хамтдаа  хөдөлмөрлөсний үр дүнд сайхан амьдарч байсан.

Сүүлийн 2 жилээс нөхөр маань заримдаа гэртээ ирэхгүй болсон. Эхэндээ би ажил ихтэй байгаа байлгүй дээ гээд анхаардаггүй байсан. Хааяа яагаад гэртээ ирдэггүй юм бэ гэхэд ...Ажил ихтэй, завгүй байна... гэж хэлдэг байсан. Миний бие түүнд амьдралын жижиг асуудлаар ямар нэг дарамт, төвөг удахгүйг хичээж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хичээл номыг нь анхаарч, ар гэрийн бүхий л асуудлыг зохицуулж, нөхрөө цэвэрхэн хувцастай, ажлаасаа ирэхэд нь хоолыг нь халуун байлгах юмсан гэж хичээж ирсэн.

Гэтэл саяхан манай нэг найз ...танай нөхөр нэг хүүхэнтэй ХХХ ресторанд надтай 2, 3 удаа таарсан, чамайг арай хуураад байгаа юм биш биз... гэж хэлхэд нь эхэндээ итгээгүй. Сүүлд нь магадлах гээд утсыг нь сэм шалгахад сэжигтэй мессежүүд, дуудлагууд нь байсан. Оюунтан ахуй үедээ танилцаж амьдралын олон хүнд хэцүүг хамт туулахдаа би түүнд цаг ямагт итгэж байсан. Миний хайр, итгэл сэтгэлийг хөсөрдүүлсэн түүнд асар их гомдож байна. Шүүхэд нэхэмжлэл өгөхөөс өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандахад надаас уучлалт гуйж дахиад тийм явдал гаргахгүй гэж хэлж байсан ч миний бие  нэгэнт шийдсэн тул дахин түүнтэй хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахаар иргэний шүүхэд хандаж байна.

Иймд миний бие гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүү S.S-ийг өөрийн асрамжид авах, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах, Хан-Уул дүүргийн 00-р хороо, Зайсан 00-000А тоот хаягт байрлах 125 м.кв 3 өрөө орон сууцнаас хүүхдүүдээ болон өөртөө ногдох хэсгийг гаргуулах, өөрийн эзэмшдэг Фолкваген Тигуан суудлын автомашиныг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Nргэний үнэмлэхний хуулбар /1 хуудас/

3. Ууган хүү, дунд охин хоёрын иргэний үнэмлэх, бага хүүгийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд /3 хуудас/

4. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /1 хуудас/

5. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

6. Ууган хүү, дунд охин хоёрын их сургуульд сурдаг тухай тодорхойлолт /2 хуудас/

7. Бага хүүгийн ерөнхий боловсролын сургуульд сурдаг тухай тодорхойлолт /1 хуудас/

8. Бага хүүг эрүүл бойжиж байгаа тухай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /1хуудас/

9. Эвлэрлүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тухай магадлагаа /1хуудас/

10. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хуудас/

11. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ /1 хуудас/

12. Суудлын автомашины гэрчилгээ /1хуудас/ нийт 16 хуудас  

    

Нэхэмжлэл гаргасан:

                                         Гарын үсэг: ..................

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД