+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Гэм хорын хохирол

  • 2024-11-05 12:02:20 |
  • (12) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                   06

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

 Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                             Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Туулын, 00-0000 тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Туулын, 00-000А тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY РД: ББ00000000 Утас:00000000

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1.400.000 төгрөг гаргуулах

 

Нэхэмжлэлийн утга:  Би Хан-Уул дүүргийн 00-р хороо, Туулын 00-0000 тоот хаягт байрлах орон сууцны хууль ёсны өмчлөгч билээ. 2018 оны 03 сарын 05-ны өдөр дээд талын айлаас ус алдаж манай угаалгын өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөөний таазны эмульс их хэмжээгээр урсан шарлаж, унтлагын өрөөний ханын обой бүхэлдээ хөндийрч, угаалгын өрөөны ханын плита баруун, хойд хэсгээр хөндийрч ховхорсон. Мөн унтлагын өрөө, коридорын паркет шал зарим хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Тухайн үед тэр даруйд нь сан дуудаж техникийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр дээд айл ванны өрөөгөө босоо душ хэлбэрээр шинэчлэн засварлах явцдаа техникийн нөхцлийг зөрчсөн, чанар муутай материал хэргэлсэнээс болж нэмэлт шугам далд хэсгээрээ задарсанаас ус алдсан болох нь тогтоогдсон.

Миний бие тухайн орон сууцны өмчлөгч Ү.Ү-с засварын зардал шаардахад танайх үнэлгээгээ хийлгэчих түүний дараа үнэлгээний дагуу төлбөрийг төлье гэдэг санал тавьсаны дагуу Лэндс ХХК-иар хохирол, засварын үнэлгээ хийлгэхэд 2.500.000 төгрөгөөр үнэлгээ тогтоогдсон. Би Ү.Ү-с үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг нэхтэл удахгүй, 2, 3 хоногийн дараа гэсээр 14 хоногийн дараа 1.000.000 төгрөг өгсөн. Миний бие арга буюу байраа өөрийн зардалаар 100 айлаас хүн хөлсөлж завсар хийлгэхэд материалын үнэ, завсарын хөлсний хамт 2.400.000 төгрөг болсон. Энэ байдлаас болж гэр орны тав тухтай байдал алдагдаж, завсарын ажил хийлгэхэд мөнгө, цаг зав ихээхэн зарцуулсан. Гэтэл үүнээс хойш 2 сар өнгөрч байхад Ү.Ү миний хохиролыг барагдуулаагүй.

Иймд миний эд хөрөнгөд хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан Ү.Ү-с 1.400.000 төгрөгийг гаргуулж, миний хохиролыг барагдуулж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Иргэний үнэмлэхний хуулбар /1 хуудас/

2. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь /1хуудас/

3. Техникийн дүгнэлт 1 хуудас /эх хувь/

4. Лэнд ХХК-ийн үнэлгээчиний Хохирол, засварын үнэлгээний тайлан 6 хуудас /хуулбар хувь/

5. Засварын материал худалдан авсан баримт 11 ширхэг /эх хувь/

6. Засалчинд ажлын хөлс төлснийг нотлох Хаан банк дахь миний дансны хуулга 2 хуудас

7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас /эх хувь/

8. Нэхэмжлэл  /2 хувь/  У шүүхэд өгнө.

                                   

                                  Нэхэмжлэл гаргасан:

                                   Гарын үсэг: ....................

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД