+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Газар чөлөөлүүлэх

  • 2024-11-05 12:01:35 |
  • (8) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                   05

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                    Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00-р хороо, Магсаржавын, 00 хороолол 00-000 тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Дүнжингарав, 00- гудамжны 00 тоотод оршин суугч Боржин овгийн YYYYYY-ийн YYYYYY РД: ББ00000000 Утас:00000000

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар чөлөөлүүлэх тухай

 

Миний бие 2016 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 0000000 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 00-р хороо, Дүнжингарав, 00- гудамжны 00 тоотод 0000000 нэгж талбарын дугаартай 0.7 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 10 жилийн хугацаатай эзэмшдэг билээ. Гэтэл хариуцагч этгээд ҮҮҮҮҮҮ нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний эзэмшлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан гэр барьж амьдраад 1 жил гаруй амьдарч байна. Миний бие тухайн газарт амины орон сууц барих, ирээдүйд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх зорилготой бөгөөд одоогоор тухайн газартаа амьдардаггүй.

Би хариуцагч ҮҮҮҮҮҮ-тай биечлэн уулзаж, миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад элдэв шалтаг тоочин цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтайгаар Дүүргийн газрын алба, Засаг дарга болон холбогдох эрх бүхий этгээдүүдэд удаа дараа хандаж байсан. Газрын алба, улсын байцаагчийн зүгээс хариуцагч этгээд ҮҮҮҮҮҮ-д газар чөлөөлөх тухай шаардах хуудас, акт удаа дараа хүргүүлж байсан ч үл тоон, биелүүлэхгүй  миний эзэмшилийн газарт амьдарсаар байна. Миний бие энэ хавар тухайн газартаа хашаа хатгаж, зуны орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд миний хууль ёсны эрхийг хангаж Хан-Уул дүүргийн 00-р хороо, Дүнжингарав, 00- гудамжны 00 тоот хаягт байрлах 0000000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0.7 га газрыг ҮҮҮҮҮҮ-н хууль бус эзэмшилээс чөлөөлүүлж өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:

 

1. Нэхэмжлэл 2 хувь /2 хуудас/

2. Миний иргэний үнэмлэхний хуулбар нотариатчаар гэрчүүлсэн 1 хуудас

3. Газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд /1 хуудас/

4. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/

5. Хан-Уул дүүргийн газрын албаны улсын байцаагчийн акт, шаардах хуудас /2 хуудас/

6. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018.00.00 өдрийн  000 тоот албан бичиг /1хуудас/

7. Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт /1 хуудас/ нийт 8 хуудас

8. Улсын тэмдэгтийн хураамжыг Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс төлбөрийн даалгавар аваад дурын аль ч банканд мөнгөө тушаан баримтаа материалтайгаа хавсарган шүүхэд өгнө.

 

 

Нэхэмжлэл гаргасан:

 

Гарын үсэг:.......................

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД