ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 16
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Нэхэмжлэл гаргах тухай
2023.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Туулын, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн Жамбалдоржийн Пүрэвдорж РД:АА00000000 Утас:00000000
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох
Миний бие 1975 онд 8 дугаар анги төгсөж, илгээлтээр Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдэлд хуваарлагдаж төллөх 500 эм хонь хүлээн авч малласан. Түүнээс хойш Жаргалант нэгдэл 1992 онд татан буугдах хүртэл хонь малласан.
Нэгдэл тарсаны дараа хотод шилжэн ирж, Ноосны үйлдвэрт ноос угаагч, ачигч, сүүлд нь манаачаар олон жил ажилласан. Одоо миний бие 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гээд нийгмийн даатгалын хэлтэст баримтаа бүрдүүлж өгтөл хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхэд бичигдсэн эцгийн нэр зөрүүтэй шалтгаанаар нэгдэлд ажиллаж байсан үеийг ажилласан жилд хамруулах боломжгүй гэдэг хариу өгсөн.
Тухайн үед нэгдэлийн боловсон хүчин надад хөдөлмөрийн дэвтэр анх нээхдээ миний аавийн нэрийн Жамбаа гэж эндүү бичсэнийг саяхан мэдлээ. Миний аавыг нутгийн хүмүүс Жамбалдорж гэхээсээ илүү Жамбаа гэж дууддаг байсан. Сүүлд нээлгэсэн нийгмийн даатгалын дэвтэрт миний эцгийн нэрийг Жамбалдорж гэж зөв бичсэн байгаа.
Нийгмийн даатгалын байцаагч шүүхээр бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолох шаардлагатай гэсний дагуу танай шүүхийн мэдээллийн ажилтанаас зөвлөлгөө авч, хамт нэгдэлд мал маллаж байсан эхнэр Должин, нэгдэлд трактор барьж байсан Дорж нараар гэрчийн тодорхойлолт гаргуулан, холбогдох баримтыг бүрдүүлэн өгч нэхэмжлэл гаргаж байна.
Иймд 1975 оны 6 сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн захиргаанаас Жамбаагийн Пүрэвдорж нэрээр олгосон 001124 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч Жамбалдоржийн Пүрэвдорж намайг мөн болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
- Нэхэмжлэл 1 хувь /1 хуудас/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудас/
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/
4. Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /2 хуудас/
5. Гэрч Должин, Дорж нарын иргэний үнэмлэхийнхуулбарууд /2 хуудас/ Цуг ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт
6. Гэрч Должин, Дорж нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /6 хуудас/
7. Жаргалант нэгдэлийн захиргаанаас олгосон Сайшаалын үнэмлэх 2 ширхэг
8. 1988 онд Тэжээлийн цэгт Дорж, Наваан, Бат нарын хамт авхуулсан зураг 1 ширхэг
9. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримтаа материалтайгаа хавсарган шүүхэд өгнө.
Нэхэмжлэл гаргасан:
Гарын үсэг: ..................