ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН 20
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Нэхэмжлэл гаргах тухай
2023.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 00-р хороо, Уурхайн, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000
Нэхэмжлэлийн шаардлага: Асран хамгаалагчаар тогтоолгох тухай
Миний терсөн дүү В.Д нь 1992 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, одоо 31 настай. В.Д нь хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд энэ өвчин хүндэрсээр оюуны хомсдол, шинж тэмдгийн уналт таталт сэтгэцийн эмгэг өвчтэй оношоор 100 хувь хөдөлмөрийн чадваргүй нь тогтоогдсон бөгөөд эдгэрэхгүй болно. В.Д нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй, хэвтрийн дэглэмд байдаг. Хоол идэх, хувцас өмсөх, бие засах гэх мэт үйлдлийг ч хүний тусламжгүйгээр хийж чаддаггүй. Түүнийг бидний ээж Н.С өөрийн асрамжинд байлгаж, харж халамжилж байгаад 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нас барсан. Хууль ёсны асран хамгаалагч нь нас барсан тул төрсөн эгч болох В.Н миний бие өөрийн асрамжинд авах хүсэлтийг Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар гаргахад шүүхээр эрх зүйн чадамжгүйд тооцуулж, асран хамгаалагчаар тогтоолгох шаардлагатай гэдэг хариу өгсөн.
Иймд В.Д-г иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, төрсөн эгч В.Н намайг асран хамгаалагчаар нь тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1. Нэхэмжлэл 1 хувь
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
4. В.Д-г 100 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтайг тогтоосон эмнэлэг, хөдөлмөр магадлалын комиссын дүгнэлт /нотариатчаар гэрчлүүлсэн/
5. В.Д-г оюуны хомсдол, шинж тэмдгийн уналт таталт, сэтгэцийн эмгэг өвчтэйг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний тевийн шинжээчийн дүгнэлт /нотариатчаар гзрчлүүлсэн/
6. В.Д-н нийгмийн халамжийн тэтгэвэрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар
7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа материалтайгаа хавсарган шүүхэд өгнө.
Нэхэмжлэл гаргасан:
Гарын үсэг: ..................