ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД
Нэхэмжлэл гаргах тухай
2023.00.00 Улаанбаатар хот
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Туулын, 00-000А тоотод оршин суугч Монгол овгийн Батын Мөнх РД:АА00000000 Утас:00000000
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох
Миний бие 1977 онд 8 дугаар ангиа төгсөөд Говь-Алтай аймгийн Шарга сумын ТМС-д хуваарлагдаж, 2 жил суралцан 1979 онд бороожуулагч-тракторист мэргэжилээр төгсөж Дарханы Залуучууд сангийн аж ахуйд хуваарлагдсан. Би Залуучууд сангийн аж ахуйд 1979 оны 6 сарын 10-ны өдрөөс 1983 оны 3 сар хүртэл бороожуулагч-трактористоор ажиллаж байгаад Нөхөрлөлийн сангийн аж ахуйд шилжиж 1992 он хүртэл ажилласан. 1992 оноос Нөхөрлөлийн сангийн аж ахуй Шинэ-Атар ББХК болж нэр нь өөрчлөгдсөн. Би Шинэ-Атар ББХК-д 1995 он хүртэл трактористоор ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан.
1996 оноос Эрэл ХХК-д хүнд механизмын оператороор ажилд орж Баянхонгор аймгийн Уянга сум дахь уурхайд 2000 он хүртэл ажилласан. Одоо миний бие 60 нас хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болж, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст баримтаа өгөх ажиллаж байсан тушаалын хуулбарууд хэрэгтэй болсон.
Би Дарханы Архивын газраас 1979 оны 6 сарын 10-ны өдрөөс 1983 оны 3 сар хүртэл Дарханы Залуучууд сангийн аж ахуйд бороожуулагч-трактористоор ажиллаж байх үеийн тушаалын хуулбаруудыг авах гэтэл миний ажилд орсон, ажлаас гарсан тушаал гарч ирээгүй. Нийгмийн даатгалын байцаагч намайг та шүүхээр орж ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Би танай шүүхийн мэдээллийн ажилтантай уулзаж зөвлөлгөө аваад хамт ТМС төгссөн Товуу, Залуучууд сангийн аж ахуйд ажиллаж байсан Дорж нараар гэрчийн тодорхойлолт гаргуулж холбогдох баримтаа бүрдүүлэн ажилласан жилээ тогтоолгохоор хандаж байна.
Иймд миний 1979 оны 6 сарын 10-ны өдрөөс 1983 оны 3 сар хүртэл Дарханы Залуучууд сангийн аж ахуйд бороожуулагч-трактористоор ажиллаж байсан 3 жил 9 сарын хугацааг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд:
1. Нэхэмжлэл 1 хувь /1 хуудас/
2. Иргэний үнэмлэхийн хуулбар /1 хуудас/
3. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/
4. Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /3 хуудас/
5. Гэрч Товуу, Дорж нарын иргэний үнэмлэхийн хуулбар /2 хуудас/,
6. Гэрч Товуу, Дорж нарын хөдөлмөрийн дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /6 хуудас/
7. Залуучууд сангийн аж ахуйд ажиллаж байх үед 1981 оны намар тариа хураалтын үед Доржтой хамт авхуулсан зураг 1 ширхэг
8. Залуучууд сангийн аж ахуйд ажиллаж байхад авсан 7 дугаар 5 жилийн Гавшгайчийн тэмдэгийн үнэмлэх
9. Залуучууд сангийн аж ахуйн 1982 оны Тариа хураалтын аварга болоход авч байсан үнэмлэх
10. Улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт
11. Архивын лавлагаа
Нэхэмжлэл гаргасан:
Гарын үсэг: ...............