+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Ажилд эргүүлэн тогтоолгох

  • 2024-11-05 11:56:38 |
  • (11) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                02

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                             Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Тайнь, 00-0000 тоотод оршин суугч Монгол овгийн ХХХХХХ-ийн ХХХХХХ РД:АА00000000 Утас:00000000

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Нисэхийн зам, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг YYYYY ХХК  Утас:00000000 Ш/хайрцаг: Улаанбаатар - 00000

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгал нөхөн төлүүлж бичилт хийлгүүлэх тухай

Х.Х миний бие 2015 оны 10 сарын 18-ны өдөр тус компанийн Худалдааны хэлтэст менежерийн албан тушаал, ажлын байранд анх томилогдож, хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга OOOOO хөдөлмөрийн гэрээг танилцуулж, гэрээнд миний бие гарын үсэг зурж байсан. Миний бие компанийн төлөө өөрийн сурж мэдсэн бүхнээ дайчлан хоёргүй сэтгэлээр ажилласаны үр дүнд 2 дахь жилд миний хариуцсан хэсэг бусад хэсгүүдээс борлуулалтаараа 50 хувь илүү амжилттай ажилласан.

Миний бие ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ өөрийн мэдлэг, боловсролоо дээшүүлэх, сурч боловсроход ихэд анхаардаг бөгөөд өнгөрсөн жилээс Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр мастерийн зэрэг хамгаалахаар суралцаж эхэлсэн.

Гэтэл өнгөрсөн 2 сарын 15-ны өдрийн захирлын 000-р тушаалаар миний биеийг ...Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ хангалтгүй биелүүлсэн, 7 хоногт чөлөө авсан цагийн нийлбэр 15 цагаас илүү гарсан нь компанийн хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй... үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Иймд миний биеийг урьд эрхэлж байсан менежерийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.700.000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

 

  1.  Нэхэмжлэл 2 хувь
  2. Хөдөлмөрийн гэрээ
  3. Ажилд орсон тушаал
  4. Ажлаас халагдсан тушаал
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар батлуулсан/
  6. Иргэний үнэмлэхний хуулбар
  7. Улсынн тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нийт .... хуудас хавсаргав.

/Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор өгнө/

 

Нотлох баримтуудыг эх хуь эсхүл нотариатаар батлулсан хуулбарыг өгнө.

 

 Нэхэмжлэл гаргасан:

 

Гарын үсэг: ............

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД