+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Ажил гүйцэтгэх гэрээ

  • 2024-11-05 11:23:58 |
  • (29) |
  • (0)

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН                    01  

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД                          

Нэхэмжлэл гаргах тухай

 

2023.00.00                                                                                                             Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13-р хороо, Нисэх, 00-0000 тоот хаягт оршин суух овог, нэр, регистр, утасны дугаар

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00-р хороо, Баянт-Ухаа, 00-000А тоотод оршин байх ҮҮҮҮҮҮ ХХК РД: ББ000000 Утас:00000000

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ……… төгрөг гаргуулах

Манай компани нь барилгын дотоод засал чимэглэлийн ажил хийдэг бөгөөд 2017 оны 10 сарын 10-ны өдөр хариуцагч Y.Y ...Би Баянзүрх дүүрэгт 12 давхар 70 айлын орон сууц бариулж байгаа, одоо дотоод заслын ажил хийгдэнэ. Танайх засал хийдэг юм чинь 12-7 давхаруудын гипсэн таазны ажлыг нь хий. Үнэ хөлсийг нь гүйцэтгэлээр өгөөд явна... гэдэг санал тавьсаны дагуу зөвшөөрч Барилгын дотоод заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэгт баригдаж буй 70 айлын орон сууцны барилгын 12-7 дугаар давхаруудын гипсэн таазыг захиалагчийн материалаар 2 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсийг 100.000.000 төгрөгийг гүйцэтгэлээр нь тооцон төлөхөөр тохиролцсон.

Гэрээнд заасны дагуу манай компани 2017 оны 10 сарын 12-ны өдрөөс өөрийн үндсэн ажилтан 20 хүн, нэмж 4 туслах ажилтан түр хугацаагаар авч, 12 хүнтэй 2 баг байгуулж, 12, 11 давхаруудыг таазыг 20 хоногт хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Захиалагч тал ...Хурдан, гүйцэтгэл сайн хийсэн байна... гээд ажлын хөлсөнд 33.000.000 төгрөг төлсөн. Улмаар манай хамт олон 10, 9 дахварын таазыг мөн 19 хоногт багтаан дуусгасан тул захиалагч ажлын хөлсөнд 25.000.000 төгрөг төлсөн. Ажлын хөлсийг дутуу өгсөн шалтгаанаа ...одоогоор барилга ашиглалтад бүрэн ороогүй болохоор мөнгө орж ирээгүй байна, сүүлийн гүйцэтгэлийн хамт өгье... гэж тайлбарлаж байсан.

Бид нэгэнт хийж байгаа ажил гээд хамаг чадлаараа ажиллаж 8, 7 давхарын таазыг мөн 18 хоногт багтаан дуусгасан. Манай компани захиалагч талд ажлын үр дүнг төлөвлөгөөт хугацаанаас 3 хоногийн өмнө, сайн чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч ажлын хөлсний үлдэгдэл 42.000.000 төгрөгийг өгөөгүй бөгөөд ... Банкны зээл, барилгын компанид төлбөр өгөөд мөнгө муутай байна, түр хүлээж байгаарай... гэж хэлж байсан. Би хариуцагч Ү.Ү-тай удаар дараа биечлэн уулзаж төлбөрөө шаардаж байсан ч элдэв шалтаг тоочиж, сүүлдээ ...Ажлын хөлсөнд 1 өрөө орон сууц ав... гэдэг санал тавьсан. Миний зүгээс тус саналыг хүлээн авах боломжгүй бөгөөд ажилтануудын цалинг тавих, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, компанийн татвараа төлөх шаардлагатай гэдгээ хэлсэн.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42.000.000 төгрөгийг Ү.Ү-с гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

 

1. Иргэний үнэмлэхийн хуулбар

2. Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хувь

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хуудас/

5. Нэхэмжлэл

 

 

Нэхэмжлэл гаргасан:

 

                                                Гарын үсэг: ......................

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД