+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?

  • 2024-10-29 11:43:38 |
  • (56) |
  • (0)

 

Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь, маргалдагч талуудыг гуравдагч этгээдийн оролцоотойгоор харилцан тохиролцоонд хүргэх ажиллагаа юм. Англи хэлээр Alternative dispute resolution (товчлол нь ADR) гэдэг бөгөөд энэ нь шүүхийн бус аргаар хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл.  Эвлэрүүлэн зуучлалын нэр хүнд өсч байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал харьцангуй бага, цаг хугацаа хэмнэх, хувийн нууц нийтэд дэлгэгдэхгүй, ажиллагааны уян хатан байдал гэх мэт хэд хэдэн хүчин зүйлээс үүдэлтэй. Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй, нийгэмд ашигтай, хэрэгтэй ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан сонголтуудаас олох боломжтой, хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой гэх зэрэг сайн талуудтай.

Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг хэлнэ.

            Талууд гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг;

 

Эвлэрүүлэн зуучлагч" гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг;

 

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД