+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Өндөр насны тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт суутгах үндэслэлгүй.

  • 2024-07-31 13:06:49 |
  • (21) |
  • (0)

 

 

Шийдвэрийн дугаар

2024 оны 01 сарын 22-ны өдрийн 183/ШШ2024/00418

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

2024.07.31 Шийдвэрийн хураангуй

 

Өндөр насны тэтгэвэрт гарсны дараа иргэн Г өөрийн ажиллаж байсан А ХХК-д холбогдуулан  өндөр насны тэтгэврээс хувь хүний орлогын албан татварт суутган авсан 1.709.280 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.   

Хариуцагч А ХХК нь Г-г өндөр насны тэтгэвэрт гарахад тэтгэмж 17.092.800 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хувь хүний орлогын албан татварын 10 хувийг суутган авч, Хан-уул дүүргийн татварын хэлтэс рүү шилжүүлж, үлдэх 15.383.520 төгрөгийг Г-ийн данс руу шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэх агуулгаар маргасан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

         Учир нь хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж нь албан татвараас чөлөөлөх орлогод хамаарна гэж заасан.

 

            Нэхэмжлэгч Г-гийн тэтгэвэрт гарах үеийн нэг сарын дундаж цалин 1.709.280 төгрөг, 10 сарын тэтгэмж 17.092.800 төгрөгнөөс 10 хувь буюу 1.709.280 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгасан нь хуульд зааснаар албан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна.

           

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон ажилтанд ажил олгогч хуульд зааснаар тэтгэмж олгоно гэж заасан бөгөөд А ХХК Г-д 10 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 17.092.800 төгрөг олгож, түүнээс 10 хувь буюу 1.709.280 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт суутгасан нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас 1.709.280 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

Бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/133455?daterange=2024-01-05%20-%202024-01-27&id=1&court_cat=1&bb=1

Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД