+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэхгүй

  • 2024-10-29 08:51:01 |
  • (50) |
  • (1)

Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэхгүй

 

Шүүгчийн захирамжийн дугаар: 183/ШЗ2024/23130

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

2024.10.28 Процесс хураангуй

 

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б-д холбогдуулан түрээсийн төлбөр 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг гүйцэтгэсэн. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хариуцагчаас гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан.

 

Үндэслэл нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх, татгалзах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй атлаа гэрч асуулгах хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гэж үзэхгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд нотлох баримт гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах, шүүх үнэлэх асуудал яригдана. Харин татгалзаж буй үндэслэл тодорхойгүй тохиолдолд хариуцагчаас нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

 

Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны  шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг

Сэтгэгдэл

(IP: 104.28.68.89): Огноо (2024-10-29 21:44:18)

test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test test 

Хариулах

 

ИРГЭН ТАНД