+(976) - (11) - 341610        

  i_bkhs_tg@shuukh.mn                      

АТГ-д гомдол мэдээлэл өгөх

Slider Image

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАС

47.1. Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

49.1. Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

 

Даатгалын гэрээг бичгээр байгуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй

  • 2024-10-20 14:14:35 |
  • (58) |
  • (0)

Даатгалын гэрээг бичгээр байгуулаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй

 

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

           Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024 оны 05 сарын 13-ны өдрийн   183/ШШ2024/02115

           Тоймын дугаар, огноо: 2024 оны 6 дугаар сарын 26, дугаар №04

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

   Агуулга: Нэхэмжлэгч М даатгал ХК хариуцагч А-д холбогдуулан Даатгалын гэрээний хураамж 551 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Талуудын хооронд 2020 оны 12 сарын 26-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар … дугаар Эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч А нь 788 600 төгрөгийн даатгалын хураамжийг Даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэрээний хугацаанд 1 удаа нийт 587 447 төгрөгийн нөхөн төлбөр авч байсан. Гэтэл 2020 оны 12 сарын 30-ны өдрөөс 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 236 400 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 551 600 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй” гэж тайлбарласан.   

Хариуцагч А нь “М даатгалын нэхэмжлэл гаргасан төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус гэрээ нь хийгдсэн, гарын үсэг зурагдсан нь тодорхойгүй.” гэж маргажээ. 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч М даатгал ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, М даатгал ХК нь иргэн А-тай 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн Даатгалын гэрээ нь бүрэн биш, уг гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч талаас хариуцагч А нь гэрээг зөвшөөрсөн талаар мессэжээр илэрхийлсэн гэх цаасан дээр буулгасан мессэж бичсэн баримтыг ирүүлсэн хэдий ч уг баримтаар тухайн гэрээнд хариуцагч А-нь  гарын үсэг зурсан гэдгийг нотлох боломжгүй, энэ нь хэрэгт ач холбогдолтой баримт биш юм.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гэрээний хураамжийг шаардах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/135983?daterange=2024-01-01%20-%202024-06-26&id=1&court_cat=1&bb=1

 

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал

 

 

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

 

ИРГЭН ТАНД