29 дүгээр зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж, зардал, хөлс
29.1. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгө хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг дагуу урьдчилан төлнө.
29.2. Эвлэрүүлэн зуучлагчаас маргааныг зохицуулахтай холбогдон зайлшгүй гаргах зардлыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал гэнэ. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн зардлыг төсвөөс санхүүжүүлнэ.
29.3. Энэ хуулийн 8-р зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн зардал ажлын хөлсийг талууд гэрээгээр тохиролцоно.
29.4. Шүүх дэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийн ажлын хөлсийг шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.
Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ
Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлнө.
Өргөдөл гаргагч нь уригдах талын оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяалалаар тухай дүүргийн татварын дансанд улсын тэмдэгтийн хураамжаа төлнө.
- Иргэний эрх зүйн маргаан- 1,060,000 төгрөгөөс дээш үнийн дүнд 30,000 төгрөг, бусад тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар бодно.
- Гэр бүлийн эрх зүйн маргаан- 30,000 төгрөг
- Хөдөлмөрийн эрх зүйн маргаан-30,00 төгрөг
Танилцуулга
Монгол улсад 2010 оны 5 сараас Япон Улсын “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа идэвхжиж “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” батлагдаж 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс мөрдөгдсөн билээ.
Эвлэрүүлэн зуучлалын эрхзүйн орчин бүрдснээр эрхзүйн аливаа маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлал бодитой хэрэгжих үндэс суурь тогтон бэхжиж байна.
Монгол Улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 33 шүүх дээр хэрэгжиж байна.
Талуудын хүсэлтийн үндсэн дээр иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, мөн ИХШХШТухай хуулийн 132- р зүйлийн 132.4-т зааснаас бусад тохиолдолд гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын аргаар зохицуулж байна.
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт харьяалагдан 4 эвлэрүүлэн зуучлагч, 2 туслахтайгаар эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулж байна
Давуу тал:
- Талуудын нууцыг чандлан хадгалах үүднээс ажиллагаа хаалттай явагддаг
- Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь процессийн хувьд харьцангуй энгийн учир түргэн шуурхай явагддаг.
- Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг нь харьцангуй бага зардалтай.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх
Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах нь
2020 оны ....сарын ....өдөр Улаанбаатар хот
- Өргөдөл гаргагч:
Улаанбаатар хот ................дүүргийн .................-р хороо ......................................хороолол, ............................................ байр/гудамж ...............тоотод оршин суух РД:..................................... дугаартай /ургийн овогтой/...............................................эцэг эхийн нэр........................................ Нэр................................... харилцах утас дугаар ..........................хуулийн этгээд бол түүний нэр .......................................ажлын газар ........................................................................ утас ......................
- Эвлэрэлд уригдсан тал:
Улаанбаатар хот ................Дүүргийн ................................................................-р хороо ......................................хороолол,............................................байр/гудамж ......тоотод оршин суух РД:..................................... дугаартай /ургийн овогтой/.................. .................................../эцэг, эхийн нэр/ ......................................ны /өөрийн нэр/ .................................. харилцах утас дугаар .......................... хуулийн этгээд бол нэр.......................................утас....................................................., /ажлын газар/..............................ажилтай .............................................. Утас ......................
Маргааны агуулга
................................................................................................................................................................................................................

..............................................................................................................................................................
Маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул энэ хүү өргөдлийг гаргаж байна.
Өргөдөлд хавсаргасан баримт:
- Өргөдөл 1%
- Өргөдөл гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Уригдсан талын иргэний үнэмлэхний хуулбар
- Тэмдэгтийн хураамж 30,000 төгрөг төлсөн баримт
- Холбогдох гэрээний хуулбар
- Бусад холбогдох баримт
Бүгд .....хуудас баримт хавсаргав.
Өргөдөл гаргагчийн гарын үсэг ..............................................