•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

Гэрч ирээгүйгээс шүүх хуралдаан хэд хэдэн удаа хойшилжээ


Шүүгчийн захирамжийн дугаар:183/ШЗ2022/18876
/хүчин төгөлдөр болсон/

“А”, “Б, С” нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүх хуралдааныг товлосон байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч гэрчээр “Д”-г оролцуулах хүсэлт гаргаж, уг гэрчээс хэрэгт ач холбогдол бүхий хэд хэдэн зүйлийг тодруулна гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч А гэрч Д-г асуулгах хүсэлтийг дэмжсэн ба шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрч Д-г оролцуулах хүсэлтийг хангаж, тус шүүх хуралдааныг хойшуулсан байна.
Гэвч гэрч Д-г хүсэлтэд дурдсан хаяг болон холбоо барих утасны дугаараар хэд хэдэн удаа дуудаж, мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажиллагааг хийсэн боловч гэрч Д нь заасан хаягтаа оршин суудаггүй, мөн холбоо барих утасны дугаар нь гэрчийнх биш гэсэн хариу ирсэн байна.
Харин хариуцагчийн төлөөлөгч гэрч Д нь бидний өгсөн хаягт амьдардаг бөгөөд заасан хаягт байгаа, шүүхэд ирэхгүй санаатайгаар зайлсхийж байгаа тул албадан ирүүлэх хүсэлтийг дараагийн шүүх хуралдаанд гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч, хуульд заасан үндэслэл тогтоогдсон тул гэрч Д-г албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгасан захирамжийг гаргасан.
Уг захирамжийн дагуу гэрч Д-г албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хийснээр гэрч Д шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг гэдгийг тайлбарлав.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх