•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

Талуудын байгуулсан эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг  хөндөөгүй байх шаардлагатай

 

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,

Шүүгчийн захирамжийн дугаар: 2023 оны 03 сарын 13-ны өдөр № 183/ШЗ2023/04735

Процессын тоймын дугаар-02, огноо: 2023 он 04 сарын 04-ний өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга:Хайрга ХХК нь Финанс ББСБ-иас 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 300.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд Хайрга ХХК-ийн өмчлөлийн 500 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. 

Зээлдэгч Хайрга ХХК нь зээлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Финанс ББСБ зээлийн гэрээний үүрэгт 300.000.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Тус зээлийн гэрээ байгуулагдсаны дараа 500 м.кв талбай бүхий дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Эм ХХК-ийн өмчлөлийнх болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хайрга ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 300.000.000 төгрөгийг 3 сарын хугацаанд тэнцүү хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч, хэрэв дурдсан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Эм компанийн өмчлөлийн 500 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг баталгаажуулахаар шүүхэд өгсөн.

Эм ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа “Талууд харилцан тохиролцож эвлэрэх нь тэдний эрх боловч 500 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцох нь манай компанийн эрх ашгийг хөндөж байна” гэж тайлбарласан.

 

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхтэй. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиолдолд шүүх захирамжаараа зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан.

 

            Шүүхээс зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Эм компанийн эрх ашгийг хөндсөн гэх үндэслэлээр эвлэрлийг батлаагүй байна.  

 

Мөн талууд гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд дахин гаргах эрхтэйг сануулж, хэрэв хуульд заасан шаардлагыг хангаж эвлэрээгүй тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай болохыг тайлбарлав.

 

Шүүхийн процессын тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх