•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

“Тээврийн хэрэгслээ бусдад ашиглах боломжийг олгож, түлхүүрээ өгсөн бол осол гаргасан жолоочийн хариуцлагыг тээврийн хэрэгслийг өмчлөгч хариуцна”

 

Шийдвэрийн дугаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01491

 

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1510 дугаар магадлалаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 499 дүгээр зүйлийн 499.1 болгон өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсэн.  

 

            Нэхэмжлэгч Н нар хариуцагч Б-д холбогдуулан “...хариуцагч Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгслийг М жолоодож явахдаа миний жолоодож явсан машины хойноос мөргөж, эд хөрөнгө болон эрүүл мэндэд нийт 8 472 400 төгрөгийн хохирол учруулсан тул машины өмчлөгч Б-ээс дээрх хохирлыг гаргуулна” гэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б “Би найзуудтайгаа караокед ороод бага зэргийн архи уусан байсан учир машинаа бариулахаар М-ыг дуудсан нь үнэн. М нь машинд утсаа цэнэглэж байя гэхээр нь би түлхүүрээ өгсөн. Гэтэл миний зөвшөөрөлгүй машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, осол гаргасан бөгөөд би өөрөө жолоодоогүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй” гэж маргасан.

 

Иргэний хуульд, тээврийн хэрэгслийг ашиглах явцад үүссэн хохирол төлбөрийг гэм хор учруулсан этгээдээс гадна гэм хор учрахад нөлөө үзүүлсэн буюу тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, ашиглах боломж олгосон этгээдийн хэн аль нь хариуцаж болохоор зохицуулжээ.    

 

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг жолоодож явсан этгээдийг бус тээврийн хэрэгслийн өмчлөгчийг хариуцагчаар тодорхойлсон, хариуцагч Б нь М-д өөрийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг олгож түлхүүрээ өгсөн болох нь тогтоогдсон тул шүүх машины өмчлөгч Б-ээс нэхэмжлэгч нарын эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 7 452 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас нотлогдоогүй буюу хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй 1 020 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

 

Бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/119892?daterange=2022-01-01%20-%202023-05-01&id=1&court_cat=1&bb=1

 

Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх