•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

Гэрчийн гаргасан “Тодорхойлолт” нотлох баримтаар үнэлэгдэхгүй...

 

 

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022 оны 9 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02687,

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-05, огноо: 2023 оны 03 сарын 30-ны өдөр,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: “Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болно.”

 

Иргэн Дорж “Зэт” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан автомашины засварчнаар анх ажилд орж, дараа нь ээлжийн мастераар дэвшин ажиллаж байгаад “… ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн, тэрээр “…зөрчил гаргаагүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэж маргажээ.

 

“Зэт” ХХК-иас “… Дорж нь 00-00 дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийхдээ сольж тавих байсан эд ангийг тухайн тээврийн хэрэгсэлд тавилгүйгээр өөртөө авч ашигласан ноцтой зөрчил гаргасан, энэ нь механик Лут, гагнуурчин Бат нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байгаа” гэж, Дорж-оос “… машинд засвар үйлчилгээг бүрэн хийж гаргасан, засварын хуудсанд бичигдсэн эд ангийг сольсон болох нь засварын хуудас, засвар хийсэн ажилтан Осорын мэдүүлгээр нотлогдоно” гэж марган, ажилтан Осорыг гэрчээр дуудаж мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, тухайн үйл явдлыг мэдэх иргэнийг шүүхэд гэрчээр дуудаж, хууль сануулан мэдүүлэг авч уг мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэхээр заасан.

 

Гэтэл хариуцагч “Зэт” ХХК нь “үйл явдлыг мэднэ” гэх ажилтнуудаас бичгээр “тодорхойлолт” гаргуулан шүүхэд ирүүлсэн нь хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх дээрх журмыг зөрчсөн тул шүүх “Зэт” ХХК-иас гаргасан “Доржийн гаргасан зөрчлийг нотлоно” гэх механик Лут, гагнуурчин Бат нарын бичгээр гаргасан “тодорхойлолт”-ыг нотлох баримтаар үнэлэхээс татгалзав.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Доржийг “машинд тавигдах ёстой эд зүйлсийг өөртөө авч ашигласан” болох нь тогтоогдоогүй, засварын хуудас болон гэрч Осорын мэдүүлгээр машинд засвар үйлчилгээ хийхдээ тухайн эд ангийг сольж тавьсан нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж, Доржийг урьд эрхэлж байсан ээлжийн мастерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэсэн.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/124268?start_date=&end_date=&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан  

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх