•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчил бүр гэрээг цуцлах үндэслэл болохгүй

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023 оны 02 сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00568,

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-04, огноо: 2023 оны 03 сарын 15-ны өдөр,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй,

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нэхэмжлэгч Н нь “А” ХХК-д холбогдуулан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...хариуцагч гэрээг цуцлах мэдэгдэл өгч, орон сууцыг захиалагч миний өмчлөлд шилжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан...” гэж  тайлбарласан.  

Хариуцагч “А” ХХК бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, иргэн Н гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул гэрээ цуцлагдсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан ба гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн.  Нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн дийлэнх хэсгийг хугацаандаа биелүүлж, үлдэгдэл төлбөрийн төлөх хугацааг хожимдуулж төлсөн, “А” ХХК нь хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ мөн биелүүлээгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэгдэх хэлцлийн төрөлд хамаардаггүй, харин тодорхой хугацааны дараа биелдэг тул гэрээний үүргийн зөрчил бүр гэрээ цуцлах шууд үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээг цуцлахад хүргэх ноцтой зөрчил нь ялимгүй шинжтэй биш, зөрчил арилаагүй байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд орон сууц захиалагч буюу иргэн Н нь зарим төлбөрийг хугацаа хэтрүүлсэн боловч төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгасан байх тул хариуцагч “А” ХХК гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Иймд анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “А” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/125655?daterange=2023-01-01%20-%202023-03-21&id=1&court_cat=1&bb=1 

            Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг

 

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх