Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дотоодын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ээлжит сургалтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг хамруулан 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг нь “Зохигчдод эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэх тайлбарлах ажиллагаа” сэдэвт сургалт орж, шүүхийн захиргааны ажилчдын асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР