2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Үйлчилгээний хэлтсийн ажилтан нар оролцсон “Өглөөний кофе” уулзалт зохион байгуулагдав.

Уулзалтын эхэнд Шүүхийн үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагааны товч танилцуулга хийсэн бөгөөд Эвлэрүүлэн зуучлагч Н.Энхцэцэг нь “Хувь хүний үнэт зүйл” сэдвийн хүрээнд харилцан ярилцлага хийж, улмаар ажилчид бие биедээ ажлын сайн туршлагаа хуваалцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажил болон иргэдэд үзүүлэх үйлчилгээг улам сайжруулах талаар харилцан ярилцлаа.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
--оОо--