2022 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран “Төрийн үйлчилгээг иргэн бүрт” зорилтын хүрээнд явуулын нэг цэгийн үйлчилгээнд тус шүүхийн тамгын газраас оролцож, Хан-Уул дүүргийн алслагдсан хороод буюу 9,10,12,13,14,16,21 дүгээр хороодын иргэдэд шүүхийн үйлчилгээний талаар болон хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх онцлог, ач холбогдолын талаар мэдээлэл өгч, хуулийг сурталчилж олон нийтийн санаа бодлыг судлах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн иргэдэд шүүхэд мэдүүлэх болон хууль, эрх зүйн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.


Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Г.Хоролсүрэн, Х.Насанжаргал, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Энэрэл, үйлчилгээний ажилтан Ч.Дэлгэрмаа нар иргэдэд мэдээлэл өгч оролцлоо.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР