•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эвлэрүүлэн зуучлал
  • Холбоо барих

“ШҮҮГЧ-СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ" АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2020 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалтыг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

      Тус зорилтынхоо хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаар тогтоолоор “Шүүгчийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан.

      “Шүүгчийн сургалтын сургагч багш нарын нэрсийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан нэгдсэн байдлаар анх удаа “Шүүгч-сургагч багшийн сургалт”-ыг 2020  оны 09 дүгээр сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

       Сургалтын төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр сургалтын үр дүн, ач холбогдлыг дүгнэж, шүүгч-сургагч багш нарт гэрчилгээ гардуулж, амжилт хүссэн юм.

 

 

       Тэрбээр “Шүүгч-сургагч багш нарын маань заах арга зүйд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалтыг санхүүжүүлэн, дэмжлэг үзүүлсэн Азийн санд Шүүхийн ерөнхий зөвлөл болон сургагч багш нарын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ.  

 

 

        Сургалтад оролцсон шүүгч-сургагч багш нар сургалтын үр өгөөж нь богино хугацаанд их мэдээллийг өгч, сургалтын арга  зүйг шинэлэг орчин үеийн арга хэлбэрээр сэдэлжүүлж өгсөнд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа онцлоод цаашид тус чиглэлээр ахисан шатны түвшинд үргэлжлүүлэн суралцах  хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.   

 

 

Шүүхийн хүний нөөцийн газар

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код: 17042

Шуудангийн нэгдсэн код: 17042-0200

Утас: +(976) - (11) - 341610

Факс: 7000-7045

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх