•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эвлэрүүлэн зуучлал
  • Холбоо барих

СУРГАГЧ БАГШ НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын Төрийн Департаментын санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Шүүгч, сургагч багш нарт зориулсан сургалт” 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр эхэллээ.   

         Сургалтын зорилго  шүүгч сургагч багшийн хүний нөөцийг чадваржуулах, ур чадвар, заах арга зүйг сайжруулахад чиглэж байна.

 

          

        Сургалтыг Азийн сангийн хууль, шүүх эрх мэдлийн хөтөлбөр хариуцсан менежер Г.Гантулга нээж, төслийн хэрэгжилтийг товч танилцуулаад, шүүгч сургагч багш нарыг сургалтдаа идэвхтэй, амжилттай оролцохыг хүслээ.

     

         Сургалтыг Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Г.Баярмаа “Сургагч багшийн мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох нь”, “Өөрийн үнэлгээнд суурилан хөгжлийн төлөвлөгөө боловсруулах”, “Сургалтын хөтөлбөр, түүний хөгжлийн үе шат” сэдвүүдээр, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн багш, дэд профессор С.Эрдэнэцэцэг “Насанд хүрэгчдийн онцлог, түүнийг сургалтад харгалзан үзэх нь”, “Суралцагчдыг идэвхжүүлэх аргууд”, “Суралцахуйн конструктив онол, андрогог (мэргэжлийн хүрээ) сэдвүүд”-ээр хичээл зааж, сургалтад оролцогчдын заах арга зүйг оношилж, оношилгооны дүнг танилцуулж, онол практикийн хэрэглээ сэдвээр багаар ажиллаж,  хэлэлцүүлэг өрнүүлэх юм.  

 

     

        Тус сургалтад нийслэл, дүүргийн  давж заалдах, анхан шатны шүүхийн нийт 18 шүүгч, сургагч багш хамрагдаж байгаа бөгөөд сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код: 17042

Шуудангийн нэгдсэн код: 17042-0200

Утас: +(976) - (11) - 341610

Факс: 7000-7045

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх