•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эвлэрүүлэн зуучлал
  • Холбоо барих

ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын хамтран баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Шүүгчийн хараат бус байдлыг хангах хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын Шүүгч, шүүхийн аюулгүй байдлын хангах хэлтэс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сантай хамтарч “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт зөвлөгөөнийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт амжилттай зохион байгуулав.

 

     

         Зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн Аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Эргүүл хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн төлөөлөл, дүүргийн эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар оролцлоо.

 

           

     

      Уулзалт, зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын бүтэц, үйл ажиллагаатай танилцаж шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангахад ашиглаж буй техник, тоног төхөөрөмж, зэвсэг, хэрэгсэл, шүүхийн хамгаалалтын арга хэмжээний үзүүлбэрийг үзэж сонирхов.

 

 

      

     Хамтарсан зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүнзаяа, Цагдаагийн ерөнхий газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр нар хариуцсан чиг үүргийн хүрээнд илтгэл тавин хэлэлцүүлж, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг дэвшүүлэв.

        Мөн Шүүхийн аюулгүй байдал, стандарт хариуцсан референт Х.Билгүнзаяа, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгч С.Мөнхжаргал нар Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах олон улсын туршлагыг танилцуулан санал солилцов.

 

   

       Уулзалт, зөвлөгөөнөөр Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагаатай холбоотой төсөв санхүү, орон тооны дутагдал, хууль тогтоомж, холбогдох журамд өөрчлөлт оруулах саналыг Зөвлөмж байдлаар боловсруулан оролцогч байгууллагад уламжлахаар шийдвэрлэлээ. 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР,

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ ХАНГАХ ХЭЛТЭС

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код: 17042

Шуудангийн нэгдсэн код: 17042-0200

Утас: +(976) - (11) - 341610

Факс: 7000-7045

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх