Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Монгол Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал технологийн албаны дарга Б.Энхтөрийг урьж оролцуулан ‘‘Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт өчигдөр буюу /2024.03.05/ өдөр сургалт, ярилцлагыг зохион байгуулав.
Энэхүү сургалтаар шүүгч, шүүхийн захиргааны ажилчид албаны болон хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, кибер аюулгүй байдлын талаар ихээхэн ойлголттой болсон юм.
Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын дээд шүүхээс “Монгол Улсын шүүхийн цахим систем”-ийн төсөлийг танилцууллаа.
Тус шүүхийн тамгын газрын урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд Монгол Улсын дээд шүүхийн Мэдээллийн аюулгүй байдал технологийн албанд тус шүүхийн тамгын газрын нийт захиргааны ажилтнуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар