2023.09.19 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь “Мандаллэнд” ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэн, шүүгчийн 2023 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2023/16250 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоосон бөгөөд “Мандаллэнд” ХХК-иас авлагатай иргэд, аж ахуй нэгж байгууллагууд нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлд “Мандаллэнд” ХХК-ийн хүлээсэн үүрэг, төлбөрийн хэмжээ, үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцож татан буулгах тухай санал болон нэхэмжлэгчийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ үү.
Нэхэмжлэгчдийн анхны хурал 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас: Шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэ /8602-7711/
Жич. Тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдье.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ