АЖЛЫН БАЙРНЫ НЭР: САНТЕХНИКИЙН СЛЕСАРЬ-1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг: Байгууллагын барилга, байгууламжийн төвийн дулаан, сантехникийн системийн ашиглалтын хэвийн ажиллагаа, дулаан болон усан хангамжийн тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах чиг, үүргийг хэрэгжүүлж, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, ажиллагааны талаар заавар, мэдээллээр хангах, гүйцэтгэлийн үр дүнг хариуцах.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
• Тусгай дунд болон мэргэжлийн сургууль төгссөн байх;
• Хариуцсан чиг, үүргийн хүрээнд тулгамдсан асуудлыг мэргэжлийн хүрээнд зөв тодорхойлох, шийдвэр гаргах чадвартай байх;
• Ёс суртахууны доголдолгүй;
• Харилцааны соёлтой;
• Багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай байх;
• Хөрвөх чадвартай байх;
• Ачаалал даах чадвартай байх.
Бүрдүүлэх материал:
1. Төрийн албан хаагчийн анкет;
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл;
3. Тусгай дунд болон мэргэжлийн сургуулийн үнэмлэх, хуулбар;
Харилцах утас: 9115-4215
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"