Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаар зарлигаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Г.Төрболдын "Шүүгчийн тангараг” өргөх ёслолын ажиллагааг 2023 оны 07 сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Шүүгч Г.Төрболдын Шүүгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Үйлчилгээний хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг нээн үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, шүүгч Г.Төрболдын намтарыг товч танилцуулж, Монгол Улсын ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 03 дугаар зарлигийн дагуу шүүгчийн тангарагийг өргүүллээ.

Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч, шүүхийн захиргааны хамт олон болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Г.Төрболдод Шүүхийн хамт олныхоо нэрийн өмнөөс ажлын өндөр амжилт хүсэе.