•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

Хууль бусаар яллагдагчаар татагдсаны  хохирлыг төр хариуцна

 

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/02044

 

  Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-08, огноо: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

  Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

  Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

            Иргэн Д.Мөнхбатыг Энхсаран сувилалын газраас короновируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.

            Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22.024.100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан юм.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор “Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, хуулийн байгууллагаас түүнийг ажлаасаа чөлөөлөгдөж, холбогдох хэргээ шийдвэрлүүлэх талаар тулгасан, шаардсан баримт байхгүй. Иймээс түүний ажилгүй байсан найман сарын хугацааны 12.000.000 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэй байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд хөлсний талаар тусгаагүй байх тул өмгөөллийн хөлсөд төлсөн гэх 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргасан.

 Шүүх Д.Мөнхбатыг нь хэрэгт шалгагдах явцдаа эрх зүйн туслалцаа авч эд хөрөнгөөрөө хохирсон, нийт 14 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох боломжоо хязгаарлуулсан гэж үзсэн.

Түүнчлэн Энхсаран сувилалд журамд заасан хугацаанаас илүү хугацаагаар тусгаарлагдаж, улмаар өөрөө халдварт өвчин авч, эрүүл мэндээрээ хохирсон зэрэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.

Иймээс учирсан гэм хорын хохирлыг төр хариуцан арилгах нь хуульд нийцнэ гэж дүгнээд, Монгол Улсын Засгийн газрын тусгай сангаас гэм хорын хохирол буюу олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 10.000.000 төгрөг, баримт бичиг хуулбарлан авах, нотариатаар батлуулсны зардал 24.100 төгрөг, нийт 22.024.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхбатад олгох шийдвэр гаргасан.

 

Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа

Шүүхийн шийдвэрийн дэлгэрэнгүйтэй дараах линкээр танилцана уу.

https://shuukh.mn/single_case/127433?daterange=2022-05-01%20-%202022-06-29&id=1&court_cat=1&bb=1

 

 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх