Баянгол, Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Ёс зүйн зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн захиргааны ажилтны дунд төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хамт олны уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор хууль дүрэм, журам болон танин мэдэхүйн сэдвээр асуулт, хариултын “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.

Нийт албан хаагчдын дунд болсон тус тэмцээний 1-р байрт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Баатархүү, 2-р байрт шүүхийн үйлчилгээний ажилтан Ч.Дэлгэрмаа, 3-р байрт Д.Мөнх-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, дурсгалын зүйлийг хадгалуулав.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР