XVII дугааржарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүхэд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан ахмад шүүгч Д.Цэрэнпилийг төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг өнөөдөр /2023.02.20/ШЕЗ-ын Р.Онончимэг дарга гардуулан өглөө. “Ахмад шүүгч Д.Цэрэнпил нь шүүхийн байгууллагад шударга үнэний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажилласаныг үнэлж төрийн дээд одонгоор шагнасан байна” хэмээн онцлоод төрийн дээд шагнал хүртсэн ахмад шүүгчид аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.

