•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • АТГ-д гомдол мэдээлэл өгөх
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Нарийвчилсан журам
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

ХАРИУЦАГЧИЙН ХЭРГИЙН МАТЕРИАЛТАЙ ТАНИЛЦАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛГООР ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛАВ

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,

Шүүхийн захирамжийн огноо, дугаар: 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 183/ШЗ2023/02238,

Тоймын дугаар-02, огноо: 2023 оны 02 сарын 14-ний өдөр,

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,

 

  Б нь Т-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

   Шүүх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Т-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

 

  Хуульд зааснаар, нэхэмжлэлийн хувийг гардан авсан хариуцагч нь 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, ийнхүү хуульд заасан хугацаанд тайлбар, татгалзлаа ирүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болно.

 

   Хариуцагч Т нь 14 хоногийн хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй тул шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нь хэргийн материалтай танилцах эрхтэй, хариуцагч Т нь  шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарснаас хойш хэргийн материалтай танилцаагүй байх тул энэхүү эрхийг нь эдлүүлэх, мэтгэлцэх эрхийг нь хангах үүднээс шүүгч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.

 

Санамж:

 Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

  

Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх