Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх,
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/02660,
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар-01, огноо: 2023 оны 01 сарын 27-ны өдөр,
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон,
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нэхэмжлэгч Б нь хариуцагч Ц-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч бага хүүхэд нэг нас хүрээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Гэр бүлийн тухай хуульд эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглохоор заасан бөгөөд гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэд нэхэмжлэл гаргах үед нэг нас хүрээгүй энэ талаар гаргасан эхнэр Ц-ийн татгалзал үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:https://shuukh.mn/single_case/90036?daterange=2019-12-01%20-%202019-12-30&id=1&court_cat=1&bb=1huukh.mn/single_case/90036?daterange=2019-12-01%20-%202019-12-30&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул