•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Шүүхийн шийдвэрийн
    тойм
    • Шийдвэрийн тойм
    • шүүхийн процессын тойм
  • Бидний
    тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ
    мэдээлэл
    • Онцлох мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Шүүн таслах ажиллагааны мэдээ
    • Шийдвэрийн хураангуй
    • Процессын хураангуй
  • Иргэн
    танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Иргэдийн төлөөлөгчийн мэдээ
    • Нэхэмжлэлийн загварууд
    • Шүүхийн ажилтны ёс зүйн дүрэм
  • Эвлэрүүлэн
    зуучлал
    • Эвлэрүүлэн зуучлал гэж юу вэ?
    • Эвлэрүүлэн зуучлал тайлан
    • Видео
    • Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль
    • Хууль тогтоомжууд
  • Шилэн
    данс
  • Холбоо
    барих

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангасангүй

 

Шүүхийн нэр: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

Шүүгчийн захирамжийн дугаар: 2021 оны 12 сарын 10-ны өдөр №183/ШЗ2021/15744

Тоймын дугаар-01, огноо: 2023 он 01 сарын 16-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

    Иргэн А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “орон сууцны 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “маргаан бүхий орон сууцыг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд бусдад шилжүүлэхгүй байх, … шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг тус тус шүүхэд гаргав.

    Нэхэмжлэгч А нь уг хүсэлтийн үндэслэлээ “ … Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах” гэсний дагуу хүсэлт гаргасан” гэжээ.

 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд, “ … төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болох”-оор заасан байна.

   Энэ тохиолдолд нэхэмжлэгч А-ийн гаргасан хүсэлт нь хуульд заасан дээрх үндэслэлд хамаарахгүй, харин нэхэмжлэгч уг хүсэлтээ хариуцагч байгууллагад гаргах боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хариуцагчийн эд хөрөнгөнд холбогдуулан авдаг бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “А”-гийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Санамж:

   Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

 

Хураангуй бэлтгэсэн: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх
Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код:

17042

Шуудангийн нэгдсэн код:

17042-0200

Мэдээлэл лавлагаа утас:

+(976) - (11) - 341610 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүгчийн туслахуудын утас:

7000-1031, 7000-1032 /Да-Ба 08:30-17:30, цайны цаг 12:30-13:30/

Шүүхийн факс:

+(976) - (11) - 341474

Шүүхийн Тамгын газрын утас:

7000-7045

Шүүхийн Тамгын газрын факс:

7000-7044

Шүүхийн Тамгын газрын цахим шуудан:

i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх