туршилтаар
Хураангүй бэлтгэсэн: 2022.12.14
Гэрлэлтийн маргаанд
улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлнө
Нэхэмжлэгч Х хариуцагч Э-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай” нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр “гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн, нэмэгдүүлсэн шаардлагадаа холбогдох улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлтийг Х гаргажээ.
Гэрлэлт цуцлах үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах болон хүүхдийн асрамжийн талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах нэг хүчин зүйл бөгөөд гэрлэгчдийн өөрсдийнх нь бий болгосон дундын хөрөнгийг хуульд нийцүүлэн хуваарилах асуудлыг шийдвэрлэж байгаа тул энэ төрлийн нэхэмжлэлд 70.200 төгрөг төлнө, Х анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн байх тул нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөх шаардлагагүй гэж шүүх үзэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа