Тус шүүхийн Тамгын газраас Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, түүний давуу тал” сэдэвт сургалтыг Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 2 дугаар дамжааны оюутнуудад зохион байгуулав.
Сургалтыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч, Б.Даваасүрэн, Б.Золжаргал, шүүгчийн туслах Б.Туул нар удирдан явуулж, сургалтад хамрагдсан оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН
АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР