Тус шүүхийн тамгын газраас “IMACO CONSULTING INSTITUTE” сургалтын байгууллагатай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад “Төрийн албаны шинэ шаардлага” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгууллаа.
Энэхүү сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтаны ёс зүй, харилцаа хандлага сайжруулах, хэрхэн үр дүнтэй багаар ажиллах талаар мэдлэг, мэдээллийг олгоход чиглэсэн юм. Сургалтаар “Сайн төрийн байгууллага” гэсэн ойлголт нь ажилтаны манлайлал, бүтээмж, хандлагаас шууд хамааралтай байдаг талаар ярилцаж, цагийг үр нөлөөтэй өнгөрүүллээ.