•   +(976) - (11) - 341610
  •   i_bkhs_tg@shuukh.mn
  • Нүүр
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
    • Шүүгч нар
    • Тамгын газар
    • Захиргааны ажилтнууд
  • Мэдээ, мэдээлэл
  • Иргэн танд
    • Шүүхийн мэдээлэл лавлагаа
    • Архивын үйлчилгээ
    • Нэхэмжлэлийн загварууд
  • Шилэн данс
  • Эвлэрүүлэн зуучлал
  • Холбоо барих

ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БОЛОН БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ҮЕД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ТҮР ЖУРАМ БАТЛАГДЛАА

            Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1231 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах түр журмыг баталлаа.

            Уг журмаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт, нотлох баримтыг хэрхэн хүлээн авах тухай, нэхэмжлэлийн хувь гардуулах, хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлах, хэргийн материал танилцуулах, шүүхээс гарсан эрх зүйн актыг танилцуулах, гардуулах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэргийн оролцогчдоос шүүгчийн туслахтай харилцах журам, аргачлалын талаар болон шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтын талаар зохицуулсан болно.

            Журмын хүрээнд тус шүүхийн шүүгч тус бүрээр албаны цахим шуудан /мэйл/-ийн хаяг нээсэн бөгөөд тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэгт ирүүлэх хүсэлт, тайлбар, бусад баримтыг цахимаар шүүхэд хүлээн авах, хэргийн оролцогчдод нэхэмжлэл, гомдол, тайлбар, шүүхээс гарсан эрх зүйн актын хуулбарыг цахимаар хүргүүлэх ажиллагааг уг цахим шуудангаар дамжуулан гүйцэтгэх юм.

            Иймд хэргийн оролцогч, шүүхээр үйлчлүүлэгч иргэд Та бүхэн дараах түр журамтай сайтар танилцаж, холбогдох шүүгч ажилтны утасны дугаар, цахим шуудан /мэйл/-ийн хаягаар холбогдон шүүхийн үйлчилгээг авна уу.

Түр журамтай танилцах бол ЭНД дарна уу.



 

Хуваалцах:

Хэрэгцээт холбоос

Улсын дээд шүүх
Шүүхийн ерөнхий зөвлөл
Монгол улсын шүүхийн тайлан
Монгол улсын шүүхийн нэгдсэн мэдээлэл
Монгол улсын шүүхийн цахим сан
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем
www.livecourt.mn шүүх хуралдаан систем
Төрийн мэдээлэл эмхэтгэл
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр
Улсын тэмдэгтийн хураамж бодох
Санал, хүсэлт илгээх

Шүүх өөрийн захиргаатай байх ба түүний чиг үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газар хэрэгжүүлэх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

Холбоо барих

Хаяг: МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ, 3-р хороо, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, "ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ"

Бүсчлэлийн зип код: 17042

Шуудангийн нэгдсэн код: 17042-0200

Утас: +(976) - (11) - 341610

Факс: 7000-7045

И-мэйл: i_bkhs_tg@shuukh.mn

Copyright © Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх